Үер, аянга буух өндөр эрсдэлтэй байна
2016-08-01

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

 

 

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг сануулья.

Shuud.mn
Сонин хачин
bayarchimeg:
Ok
2016-08-02
Зочин:
burham min
2016-08-01