Токио хот эмэгтэй захирагчтай боллоо
2016-08-01

Японы нийслэл Токио хотын захирагчаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогдон ажиллахаар болсон талаар “NHK” агентлаг мэдээллээ. Токио хотноо энэ амралтын өдөр нийслэлийн захирагчийн сонгууль явагджээ. Сонгуульд Батлан хамгаалахын сайд асан 64 настай Юрико Коике ялалт байгуулсан байна.

 

Шинэ захирагч 2020 оны зуны олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахаа мэдэгдэж, “Иргэдийн итгэлийг хэзээ ч алдахгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн олимпийн наадмыг зохион байгуулах ажилд зарцуулах мөнгөний хэмжээг багасгахаа мэдэгдэж, “Иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүй. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй аргаар Токио хотыг удирдана чиглүүлэх болно” гэсэн байна.

 

2020 оны олимпийн зохион байгуулах ажлаас болж Токио хотын өмнөх захирагч огцорсон билээ. Юрико Коике 1970 онд Египетийн Каир хотын их сургуулийг социологич мэргэжлээр төгсчээ. Тэрбээр 1992 оноос нэгэн хувийн телевизэд зохиолч, хөтлөгч, 2007 оноос Байгаль орчны сайд, 2009 оноос Ерөнхий сайд Шинзо Абегийн Либерал намын удирдах зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалах яамны сайдын албыг тус тус хашчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин