Зэвсэгт этгээдүүд бууж өглөө
2016-08-01

Армяны Ереван хотын Эребуни дүүрэгт байрлах цагдаагийн газрыг өнгөрсөн сарын 17-нд  зэвсэгт этгээдүүд хяналтадаа авсан билээ. Тэгвэл дээрх этгээдүүд өчигдөр 21.00 цагийн орчимд бууж өгсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийн газрыг зэвсэгтэй 22 залуу эзэлсэн гэнэ.

 

Цагдаагийнхан байрыг чөлөөлөхийн тулд өнгөрсөн хугацаанд зэвсэгт этгээдүүдтэй хэд хэдэн удаа буудалцсан байна. Тэд сөрөг хүчний удирдагч Жирайр Сефилянийг суллахыг шаардаж, ийнхүү цагдаагийн газар барьцаалсан гэдгээ мэдэгдсэн юм.

 

Дотоод хэргийн удирдлагууд зэвсэгт этгээдүүдтэй хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээр амжилттай болсны дараа залуус зэвсгээ хураалган, бууж өгчээ.  

 

Армяны Засгийн газар дээрх хэрэгт Азербайжаныг буруутгасан байна. Учир Жирайр Сефиляний тэргүүлдэг сөрөг хүчин Уулын Карабах бүсэд гарсан мөргөлдөөнд Армян бус Азербайжаныг дэмжиж, туслалцаа үзүүлжээ.

 

Карабах бүсэд гарсан мөргөлдөөний улмаас 100 орчим хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн дүрвэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин