Польш Улсын Ерөнхий сайдын монголчуудад үлдээсэн талархал
2016-08-01

Ази Европын 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалт /AСEM 11/ нь Монгол улс дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулах чадварыг сорьсон томоохон үйл ажиллагаа болж өнгөрлөө. Чуулга уулзалт эхлэхээс өмнө Монголчууд бид энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж чадах эсэх талаар зарим хүний дунд эргэлзээ үүсч байсныг үгүйсгэхгүй. Гэвч бид Ази Европын 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалтыг өөрсдийн уламжлалд хослуулан өвөрмөц байдлаар амжилттай зохион байгуулсныг олон улсын дээд хэмжээний төлөөлөгчид онцолж байсан нь бахархмаар.

 

Улс орны лидерүүд уулзалтын үеэр АСЕМ Виллаж хотхонд байрлаж байсныг бид мэдэх билээ. Уг хотхонг Скай Ресорт ХХК-ийн захиалгаар М-Си-Эс Проперти компани бүтээн байгуулсан юм. М-Си-Эс Проперти ХХК-ийн хамт олон нэгэн сонирхолтой ажлыг зохион байгуулсан нь АСЕМ Виллаж-д байрласан өндөр хэмжээний төлөөлөгчдийн гарын үсгийг зуруулж дурсгал болгон жаазлан үлдээх байсан юм. Энэ ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд төлөөлөгчдөөс гарын үсгээ зураад зогсохгүй талархлын үгс бичиж үлдээсэн удирдагч нар ч байна.

 

 

 

 

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло: “Гайхамшигтай дурсамж үлдээсэн Та бүхэнд маш их баярлалаа. Бид үүнийг хэзээ ч мартахгүй. Беата Шыдло” хэмээн бичжээ.

 

Дашрамд дурдахад, АСЕМ Виллаж хотхоны 53 виллаг борлуулж эхэлсэн бөгөөд түүнээс арилжааны банкны зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа юм.

 

Беата Шыдло Villa-гийн зурагнуудыг та бүхэнд хүргэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин