Рио 2016: Хаанаас хэдэн тамирчин оролцох вэ
2016-08-02

Рио зуны олимп эхлэхэд гурван өдөр үлдлээ. Улсаа төлөөлөн оролцох тамирчдын талаарх мэдээллийг сонирхуулж байна.

 

Монгол Улсын баг

 

 

Монгол улс“Рио”-гийн олимп руу 43 тамирчнаа илгээжээ. Тамирчид есөн төрөлд хүч үзэх юм байна.

 

Австралийн баг

 

 

Австрали энэ удаагийн наадамд спортын 26 төрөлд 418 тамирчнаа илгээсэн байна. Олимпод хүч үзэх тамирчдын 271 нь анх удаагаа олимпийн наадамд оролцож буй гэнэ.

 

ОХУ-ын баг

 

 

Допингийн асуудлаас болж тус улсын зарим тамирчин “Рио”-гийн олимп оролцох эрхгүй болоод байна. Хэдий хөнгөн атлетикийн баг тамирчид эрхээ хасуулсан ч тус улсолимпийн наадмын 28 төрөлд, 270 тамирчнаа илгээжээ.

 

АНУ-ын баг

 

 

Хамгийн олон буюу 554 тамирчнаа АНУ олимпийн наадамд илгээсэн байна. Эдгээр тамирчдын 262 нь эрэгтэй бол 292 нь эмэгтэйаж.

 

БНХАУ-ын баг

 

 

Тус улс  спортын 29 төрөлд 412 тамирчнаа илгээгээд байна.

 

Канадын баг

 

 

Канад улс “Рио”-гийн олимпийн наадамд спортын 27 төрөлд 315 тамирчнаа илгээжээ.

 

Их Британийн баг

 

 

2012 оны зуны олимпийг эх орондоо зохион байгуулсан Их Британи улс энэ жил “Рио”-гийн олимп руу 366 тамирчнаа илгээсэн байна. Спортын25 төрөлд тамирчид нь хүч үзнэ.

 

Бразилийн баг

 

 

Зуны олимпийг эх орондоо зохион байгуулахаар болсон эзэн улс спортын 28 төрөлд 465 тамирчнаа өрсөлдүүлэхээр болжээ. Бразил медалийн тоо, амжилтаараа бусад орныг тэргүүлэх зорилготой байгаа  гэнэ.

 

Германы баг

 

 

Герман улс Риогийн олимп руу 422 тамирчнаа илгээжээ. Эдгээр тамирчид спортын 27 төрөлд өрсөлдөнө.

 

Францын баг

 

 

Франц 395 тамирчнаа Рио хотноо илгээсэн байна. Спортын 27 төрөлд тамирчид нь өрсөлдөнө.

 

Малайзын баг

 

 

Малайзын баг спортын 10 төрөлд 32 тамирчин өрсөлдүүлэхээр“Рио”-гийн олимп руу илгээсэн байна.

 

Японы баг

 

 

Япон улс 333 тамирчнаа Рио хотноо руу илгээсэн байна. Эдгээр тамирчид спортын 30 төрөлд хүч үзнэ.

 

Өмнөд Солонгосын баг

 

 

Тус улс 204 тамирчнаа “Рио”-гийн олимп руу илгээжээ. Эдгээр тамирчид спортын 24 төрөлд хүч үзнэ.

 

Хойд Солонгосын баг

 

 

Хойд Солонгосын 35 тамирчин спортын есөн төрөлд хүч үзэхээр болжээ.

 

Туркийн баг

 

 

Зуны олимпийн наадамд тус улс103 тамирчнаа илгээжээ. Эдгээр тамирчид спортын 21 төрөлд хүч үзнэ.

 

Бельгийн баг

 

 

Бельгийн 108 тамирчин “Рио”-гийн олимпийн 19 төрөлд хүч үзнэ.

 

Иракийн баг

 

 

Иракийн 23 тамирчин “Рио”-гийн олимпийн зургаан төрөлд өрсөлдөнө.

 

Сирийн баг

 

 

Сирийн зургаан тамирчин “Рио”-гийн олимпийн таван төрөлд өрсөлдөх юм байна.

 

Пакистаны баг

 

 

Пакистаны долоон тамирчин “Рио”-гийн олимпод оролцоно. Эдгээр тамирчид спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө.

 

Энэтхэгийн баг

 

 

Энэтхэг улс 105 тамирчнаа Рио хот руу илгээсэн байна. Эдгээр тамирчид спортын 15 төрөлд хүч үзнэ.

 

Австрийн баг

 

 

Австрийн 71 тамирчин “Рио”-гийн олимпийн 22 төрөлд хүч үзүүлэхээр илгээжээ.

 

Грекийн баг

 

 

Грек улс удахгүй эхлэх зуны олимп руу 95 тамирчнаа илгээжээ. Тамирчид 15 төрөлд хүч үзнэ.

 

Өмнөд Африк

 

 

Тус улс “Рио”-гийн олимпийн 16 төрөлд хүч үзэх 137 тамирчнаа илгээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин