Үерээр 211 хүн амиа алджээ
2016-08-02

Энэтхэг, Балба улсад их хэмжээний аадар бороо орсны улмаас ганцхан өдрийн дотор  211 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Мөн Энэтхэгт 10 хүн, Балбад 27 хүн аянганд цохиулж амиа алдсан гэнэ.

 

Энэтхэгийн ихэнх гол мөрөн үерлэсэн учир иргэдийг сонор сэрэмжтэй байхыг эрх баригчид уриалсан байна.

 

"Мумбай хотноо үерийн улмаас 14 давхар орон сууцны барилга нурж, 50 гаруй хүн бэртсэн” талаар Энэтхэгийн Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлсэн байна.

 

Тус улсад өнгөрсөн сарын 17-ны өдрөөс хүчтэй аадар бороо орж эхэлжээ. Уг байгалийн гамшгаар хагас сая иргэн хохирол амсч, 250 орчим иргэн амиа алдсан бол Балбад 400 орчин хүн амиа алдаж, 79 хүн сураггүй болжээ.

 

Балбын төвийн хэсгүүдэд хөрсний гулгалт үүсч, гол мөрөн үерлэсний улмаас аврагчид гурван сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн  гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин