Ш.Алтанбагана хошой аварга болов
2016-08-02

 

Өнгөрсөн долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск хотноо  Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээнээс манай улсын тамирчин, ОУХМ Ш.Алтанбагана алтан медаль хүртжээ. 

 

Ийнхүү тэрбэр дэлхийн цомын хошой аварга цолыг хүртээд байна. Пауэрлифтингийн Дэлхийн аварга, дэлхийн цомын хошой аварга, Ази тивийн хошой аварга, ОУХМ Ш.Алтанабагана нь Хууль сахиулахын их сургуульд багшилдаг бөгөөд цагдаагийн дэслэгч цолтой нэгэн юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баяр хүргэе. Дэлхийн аймшгуудын дээр гарна гэдэг хэцүү. Тэр чаджээ. Баярлалаа.
2016-08-02