Үйлчлүүлэгчээ “хулхидаад” урагшлах цаг өнгөрсөн гэдгийг ухаараач
2016-08-02

Хямдралд хууртаж дуусдаггүй манайхан хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн дэлгүүрийг ёстой л дайлаар мордлоо. Хямралтай болоод хямдарсан гэх дэлгүүрийг зорив уу. Эсвэл үнэхээр чанартай хүнсээр тэгж их дутагдсан байсан уу. Юутай ч  Сү.Батболдын хүү Баттүшигийн оруулж ирсэн БНСУ-ын жижиглэнгийн зах зээлийн номер нэг сүлжээ гэгдэх Emart хайпермаркетийн Монгол дахь анхны салбарын албан ёсны нээлт нэлээд дуулиан шуугиантай болж, өндөрлөлөө.

 

 

Зургаан давхар барилгатай нийт 43 мянган м.кв талбайтай тус дэлгүүрийг ёстой л хөл тавих зайгүй болтол үйлчлүүлэгчид “шавсан”. Бүр хамгаалагч нь “нэмж хүн оруулахгүй, дотор нэг хүн ч  нэмж орох зай алга” гээд хаалгаа бариад зогсч байх жишээтэй. Харин хямдралаас хоцрохыг хүсээгүй үйлчлүүлэгчид хамгаалагч, хаалттай хаалга хоёрт уураа гаргаж, бараг л цагдаа сэргийлэх дуудах шахсан.

 

Магадгүй манай иргэд хугацаа нь дуусан бүтээгдэхүүн болон хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүнээ хэдхэн төгрөг хямдруулаад “Super Sale” гэж “солиордог” үйлчилгээ, үйлчлүүлэхээр орсон хүн бүрийн цүнх савыг хар уутанд хийж түгжиж багладаг хачин зуршилтай дэлгүүрүүдээс залхаж байсан байх. Тиймээс ч чанар, үнэ нь боломжийн гэх сурталчилгаа хийсэн дэлгүүрийг бөөн бөөнөөрөө зорисон хэрэг.

 

Тус дэлгүүрийг нээлтийн үеэр дэлгүүрийн салбарыг Улаанбаатар хот болон томоохон аймгуудад нийт 20 гаруй салбар байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг дуулгаж байсан. Тиймээс бусад сүлжээ дэлгүүрийнхэн зах зээлээ тэр чигт нь алдахыг хүсээгүй л бол үйлчилгээний соёл гэгчид суралцаж, иргэдийн толгой дээгүүр татсан үнийг бус боломжийн үнээр, чанартай бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж сурмаар байна.

 

Ганц сүлжээ дэлгүүрүүд ч биш бусад бүх салбарт Монголчууд бидний хувьд анхаарууштай зүйл болоод байна. Хэн нэгэн сэргэлэн нөхөр үүнийг хараад үйлчилгээ сайтай газар нээгээд л нэг салбарыг тэр чигээр нь атгах боломж бий болоод байгаа. Учир нь Монголчууд хэдийгээр хямарч байгаа ч үйлчилж чадаж байгаа газарт, үнийг нь төлөөд үйлчилгээ авдаг болчихсон гэдгийг нэг ухаарах цаг иржээ.

 

Түүнээс лангууны үнэ кассын үнээ өөр бичих, хямдхан мэт харагдуулах нэг төгрөгийн заль зэргийг үйлчлүүлэгчид чинь аль хэдийн мэддэг болчихсон. Тиймээс бохир аргаар үйлчлүүлэгчээ татах бус чанартай барааг боломжийн үнээр, дээр нь соёлтой цогц үйлчилгээг үзүүлж чадсан нь энэ салбарт үлдэх нь байна шүү гэдгийг нэг ухаараасай. 

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
солонгост том их дэлгүүр супермаркет нь гадных л бн тэгээд дампуурсан юм алга. бараа үйлчилгээ хаа сайн бн хүн тийшээ очно. хөлдөөгч хөргөгч агааржуулалт тааруу, хатсан муудсан хүнс, цалин бага болохоор урамгүй хөдөлж ядсан худалдагчтай байхад одоо яая гэхэв дээ
2016-08-02
Zochin:
Neg yum garahaar neg zuile uguisgedeg uneheer ineedtei yuma negiig hagartal bayajuulj korea hog avj bhaar undesnii uildverlele demjih bas muu zuil bishee
2016-08-02
Зочин:
Эрдэнэтийн Номинд ороод эхнэрийнхээ картаар үйлчлүүлэх гэсэн чинь хүний карт ашиглалаа бараг цагдаа дуудлаа бла бла бла. Юу яриад байгаан хотод болоод байдаг тэгээд ч манай гэр бүлийн хүн гадаа байгаа дундаа нэг карттай гэсэн чинь зохион байгуулагч гээд лаг хэл амтай хүүхэн гарч ирсэнээ дүрэм бол дүрэм гэж дүрэмдэх гэж үзэв. Ямар дүрэм бэ харья гэсэн өөрөө ч дүрмээ мэдэхгүй нэг тийм рекетлэсэн монополдсон газар. Удахгүй хэн ч тоож ордоггүй болно байлгүй.
2016-08-02
Зочин:
E mart solongost dahi supermarketuudiig barag l dampuuruulsan gee biz dee. Hyamd une chanar 2 zeregtsen orshij bhad hyamral zergiig toohguin bna le manaihan.
2016-08-02
Зочин:
Хамгийн гол нь хямд үнэ, чанар, соелтой үйлчилгээ хэрэгтэй байх Үүнийг сүлжээ дэлгүүрүүд хэрэгжүүлж чадаж байна у гэдэгт л худалдан авагчид дүн тавих хэрэгтэй. Энэ нь тэднийг зах зээлд оршин тогтнох үндэслэл болно. И март бол Скай шопоос илүү сайн юм харагдахгүй л байна даа
2016-08-02
Зочин:
aimaar muuhai hargis PR hiij bainaa. muu c sainch ene heden delguureeree uilchiluuleed bolood l baisan um. uulliin buga haraad unasan morio hayna gedeg n boloh n shiv
2016-08-02
B:
Nomin hetsuu buun daramt
2016-08-02
зочин:
Миний дэлгүүрийг овоо юм бодсон чинь бухимдлаар солигдов.Учир нь Саппорагийн Миний дэлгүүр хямдрал гэж баахан шар хуудас нааж түүн дээрээ жинхэнэ үнэсээ нэмэглэл үнэ бичиж хямдруулсан нэр зүүж хүмүүсийг хохироож бна. Өнөөдөр би хогийн савыг 13430₮-ийн наасан шар хуудастай нь авч очоод кассан дээр иртэл 195ОО ₮гэж гарч буцаалаа. Гэтэл худалдагч нь гэх үйлчилгээ, харьцааны соёл дутмаг нэг хүүхэн угаасаа 195ОО₮ гээд наасан шар хуудсаа аваад олон хүний нүдэн дээр урж байх жишээний. Мөн зовхины тос аваад үзтэл дундуур байх жишээний. Мөн хүнсний ногоо, жимс нь ялзарч муудсаныгаа өндөр үнээр зарна гээд алхам бүрт эрүүл хүнс, үйлчилгээ дутмаг газар даа. Дээр нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувийн ариун цэвэр тун муу. Үс гэзэг нь сэгсийсэн, уур хилэнтэй нүд ер нь орж үйлчлүүлэхээс ч дургүй газрын нэг болох нь ээ. Үүнийг анхаардаг дүүрэг, хот, улсын байгууллага бдаг болов уу? Улсын ариун цэврийн байцаагчийн нүд нь юу хардаг юм бол оо? Өдрийн хоолны хирийн юм тэднээс авчихаад дуугүй бдаг юм бо
2016-08-02
Зочин:
Hotyn tuviin yambii delguuruud baishin sav, gadnah orchinoo shinchilmeer yum..jishee ni Dalai eej geh met..ingehgui bol hun oroh ni ulam bagasan daa
2016-08-02
СОЛО:
ҮНЭНШДЭЭ САЙН ҮЙЛЧИЛГЭЭ СОЕЛ БОЛОМЖИЙН ҮНЭ.Л СОНГОНО.
2016-08-02
irgen:
haana chartai hyamd unetei baraagaar soeltoi uilchilj bn ter delguureer l uilchluulne sh dee ternees. nomin minii suljee shig delguureer orhoo bolno sh dee ted dampuurahiig husehgui bol uilchilgee buh talaar anhaarah tsag boljee
2016-08-02
unen:
man-iin sy. batbold offshortoi gexeer gutgelee gene, xuu ni iim tom delguur neexiig bodox ni ee ix l mongotei,,, xaanaas ingej bayjaa ve, ard tumen elgeeree xevteed baixaad sy batbold yaj bayjaad bnaa
2016-08-02
unen:
man-iin sy. batbold offshortoi gexeer gutgelee gene, xuu ni iim tom delguur neexiig bodox ni ee ix l mongotei,,, xaanaas ingej bayjaa ve, ard tumen elgeeree xevteed baixaad sy batbold yaj bayjaad bnaa
2016-08-02
unshigch:
mongolchuudaa mungu chini solongos ruu l garna biz de zohistoi heregleeg heregjuulie
2016-08-02
zuv zuv:
Uchigdur gehed l bi e martaas neleen heden yum avahad 11,000 tugrug bolj bh jisheenii. Busad salbaruud n hurdan neegdeesei bilee.
2016-08-02
Зочин:
ene ch sain zuil bolloo doo.hurdhan salbaruudaa duureg burt neeh heregtei.uilchluulegchidee hulhiddag nomin orgil minii delguur tsaashaa.
2016-08-02
Сайн, муу:
Хаана чанартай, хямд үнэ, сайн үйлчилгээтэй байна. Тэнд л үйлчлүүлнэ шүү дээ! Хэн байх нь худалдан авагчид ямар хамаа байна. Сайн нь үлдээд чадахгүй нь дампуурвал зөв гольдролдоо орно.
2016-08-02
Зочин:
СОЛОНГОСУУД МОНГОЛТОЙ НИЙЛЭЭД ҮНДЭСНИЙ ХЭДЭН ДЭЛГҮҮРИЙГ МААНЬ ДАМПУУРУУЛЖ МАГАД БОЛЛЛОО .. НАЙЗУУДАА НОМИН ОРГИЛ 2 ООРОО ОРЖ ГАРЧ БАЙЯ. ТА НАР МИНЬ ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙГ БОДООРОЙ НЭР ХОР БАЙНА ДАА
2016-08-02
zochin:
Nomin hereggvi
2016-08-02