Хүй долоон худаг руу автобус үнэгүй явна
2016-08-02

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016" шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.


Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-иас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Харин 8 дугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Yasan ch ih zavtai mungutei ium be.Shoychin lam nar ylsad tatvaraa tulj ajil hiij niigemd tystai amidarmaar ium daa.
2016-08-02
Зочин:
Yun danshig ve zalhmaar yum ene hotiin zahiragch B atbold teneg bhaa
2016-08-02