Энэтхэгт үерийн улмаас 152 хүн амиа алджээ
2016-08-03

Энэтхэгт сүүлийн гурван долоо хоног хүчтэй аадар бороо орсны улмаас  152 хүн амиа алдаж, 1.1 сая иргэн орон гэргүй болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсад өчигдөр гэхэд үерээр 34 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй болсон талаар Гамшгаас хамгаалах төвийн дарга мэдэгдсэн байна.

 

Хойд хэсгийн Ассам мужийн нөхцөл байдал хүнд байна. Тус мужийн оршин суугчдын 70 орчим хувийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Мөн аврагчид “Казиранда” үндэсний паркийн амьтдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерээр 17 хирс амиа алдсан гэнэ.

 

Бихар, Химачал Прадеш мужид цахилгаан тасарч, 2.1 сая иргэн зөвхөн тусламжийн бараагаар амьдарч буй аж.  Химачал Прадеш мужийн ихэнх гудамж талбай усанд автаж автжээ.

 

“Хүчтэй аадар бороо энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ” хэмээн Цаг уурын хүрээлэнгээс мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин