Даншигт барилдах бөхчүүдийг 5-нд бүртгэнэ
2016-08-03

 

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6,7-нд Хүйн долоон худагт болно.

 

Даншиг наадмыг олон жил завсардсаны дараа өнгөрсөн жилээс НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргээн зохион байгуулж буй юм. Хоёр дахь жилдээ зохиогдож буй энэхүү наадмаар 256 бөхийн барилдаан болох ажээ. Барилдах бөхчүүдийн бүртгэл энэ сарын 5-нд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд явагдах юм байна.

 

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа энэ сарын 5-нд 13.00 цагт Хүй долоо худаг дахь бөхийн талбайд эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Даншиг их өлзийтэй наадам шүү. Ноднин даншгийн арслан болсон Пүрэвдагва улсын арслан боллоо. Амарсайхан даншгийн начнаас улсын начин боллоо. Цол горилж байгаа сайхан залуучууд үздэг газар аа.
2016-08-03