300 зорчигчтай онгоцонд гал гарчээ
2016-08-04

 

Эмиратын агаарын тээврийн “An Emirates” компанийн “The Boeing 777” онгоцонд гал гарсаны улмаас ослын буулт хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг онгоц Дубайн олон улсын нисэх буудалд ослын буулт хийсэн байна. Онгоц нисэх буудалд газардсаны дараа гал гарч эхэлжээ.

 

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. “Галын улмаас хүний амь нас эрсдээгүй” гэдгийг “An Emirates” компанийн гүйцэтгэх захирал “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Дубайн Засгийн газрын хэвлэлийн алба “Галыг бүрэн унтраасан. Уг ослоор хүн амь нас эрсдээгүй, ямар ч хүн гэмтээгүй. Удахгүй галын шалтгаан тодорхой болно” гэж мэдээлсэн байна.

“The Boeing 777”  онгоцонд 282 зорчигч, багийн 18 гишүүн зорчиж явжээ. Эдгээр зорчигчийн ихэнх нь Британийн иргэд байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин