Ассадыг химийн зэвсэг ашигласан гэв
2016-08-04

 

“Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг дэглэмээ авч үлдэхийн тулд ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан” хэмээн Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдэгдэж, уг асуудалд НҮБ гол анхаарлаа хандуулан ажиллахыг хүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Ассадын армийн цэргүүд нийслэл Дамаскийн зүүн хэсэгт амьдарч, ажиллаж буй сөрөг хүчний дэмжигчдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэв.

 

Гэхдээ уг мэдээллийг Сирийн Засгийн газрын  хэвлэлийн алба эрс үгүйсгэж, төрийн мэдлийн “SANA” агентлаг “Баримтгүй мэдээ, мэдээлэл цацах хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.

 

Харин Хүний эрхийн байгууллага “НҮБ-д явуулсан тайландаа бид армийнхан иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх баримтыг хавсаргасан байгаа” гэж мэдээлжээ.  Одоогоор НҮБ уг асуудлаар мэдээлэл хийгээгүй байна.

 

2011 онд дэгдсэн иргэний дайны үеэр Ассадыг химийн зэвсэг ашигласан хэмээн АНУ, Их Британи тэргүүтэй орнууд буруутгасан билээ. НҮБ-ын шинжээчид 2013 онд химийн зэвсэг хэрэглэсэн бүс нутагт мөрдлөгө, шинжилгээ хийсэн ч химийн зэвсэг ашигласан гэх нотолгоо олж чадаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
USA-iin yavuullaga
2016-08-04