Т.Дуламдорж: Ажил хэрэгч санал, санаачилгыг дэмжинэ
2016-08-04

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа дэд сайдуудыг томилсон билээ. Батлан хамгаалахын дэд сайдаар Т.Дуламдоржийг томилсон бөгөөд тэрбээр өнөөдөр яамны бие бүрэлдэхүүн, газар, хэлтсийнхэнтэй уулзаж, ажилдаа орлоо.

 

 

Бие бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан нар оролцов. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ дэд сайд Т.Дуламдоржийн ажлын туршлагын талаар танилцуулж, гар нийлэн хамтран ажиллахдаа таатай байгааг илэрхийлсэн. Дэд сайд Т.Дуламдорж "Батлан хамгаалах хэмээх энэ сайхан салбарын хариуцлагатай албанд томилогдлоо. Миний хувьд энэ салбарын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийгөө зориулж ажиллахад бэлэн байна. Нийгмийн тэргүүлэгч салбар нь болж байгаа та бүхэнтэй гар нийлэн ажиллана. Хамгийн гол нь нэг зүйлийг та бүхнээс захих байна. Салбарын хөгжлийн төлөөх ажил хэрэгч санал санаачилга боловсруулж танилцуулж байвал бид дэмжих болно" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Гэгэ:
Т.Дуламдорж авилга аваад сурсан баагий даа
2018-04-12
Бадрах:
ОБEГ т байхдаа юм шийдэдгүй аймхай хөдөлгөөнгүй хүн гэж яригдсан. Тн Бат сайхан өөрийгөө магтсан байна. Богино хугацаанд өөрийхөө хүмүүсийг байршуулсан АН ын хүн гэгддэг. Цэргийн амралт гэж их мөнгө хийдэг газрыг Найздаа өгсөн нь албан тушаалаа урвуулсан.
2016-08-04
Бэсрэг:
Дэд саидаар томилогдсонд баяр хургэе! Та ТНБ-н дарга хурандаа Б.Батсаихантаи оир ажилвал Яам Зэвсэгт хучнии генерал , офицерууд чинь хундлээд тоироод авна даа ! Ургэлж удирдлаган доороо ажиллаж баигаа хумуусиин тэлээ ээриин эрх ашигыг умартан явдаг, 9-н сарын дотор Яамыг Яам болгож, Зэвсэгт хучнииг жинхэнэ гольдролд оруулж чадсан манаи уе уеиин дарга нарын хундэтгэлииг хулээсэн хун шуу ! Яам жанжин штабынхаа дарга нараас асуугаад узэхэд захын офицер нь хэлээд эгнэ.
2016-08-04
Зочин:
Батлан хамгаалах яам хэн ч очсон хийгээд байх юм байхгүй Гол ажлыг нь Жанжин штаб хийчихэж тэнд дандаа мэргэжлийн хүмүүс байгаа болохоор Багий аврага нөгөө нөхөр 2 зүгээр л цагаа бүртгүүлэх цалингаа авахад болно.
2016-08-04
zochin:
busdiin sanaag abch uuriin nereer heregjuulne gj sonsogdoj bn
2016-08-04