Чөлөөтийн бүсгүйчүүд Риог зорилоо
2016-08-04

“Рио-2016” олимпод оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил улсыг зорилоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Риогийн олимпод оролцох эрхээ авсан юм.

 

 

Эмэгтэйчүүдийн шигшээ баг ахлах дасгалжуулагч, МУГД Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй  баг өнөөдөр Бразил улсыг зорьж байна.


Манай эмэгтэй тамирчдын барилдааны хуваарь /Монголын цагаар/.

Наймдугаар сарын 17-ны 22:00 цагт 

П.Орхон 58 кг

О.Насанбурмаа 69 кг

 

Наймдугаар сарын 18-ны 22:00 цагт

Э.Сумъяа 53 кг

С.Батцэцэг 63 кг-ын жинд барилдана.

Shuud.mn
Сонин хачин