Исламын улсын толгойлогчийг хөнөөжээ
2016-08-05

Египетийн Синайн хойгт хяналтаа тогтоогоод байсан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн толгойлогч Ансар Бейт аль Макдис гэгчийг тусгай ажиллагааны үеэр устгасан талаар Египетийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

Тэрээр өмнө “Талибан” бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд өнгөрсөн 2014 онд бүлэглэлээсээ урважээ.

 

Египетийн тусгай хүчин өчигдөр шөнө Эль Ариш хот дахь хэт даврагчдын хэд хэдэн байршилд агаараас цохилт өгчээ. “Уг цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 45 дайчин амиа алдсан” хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мухаммед Самир фэйсбүүк хуудастаа бичжээ.

 

Синайн хойгт исламын улсаас гадна 10 гаруй зэвсэгт бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироосоор байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин