Лондонгийн халдлагаар АНУ-ын иргэн амиа алджээ
2016-08-05

 

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах Рассел-Сквер Расселын талбайд өчигдөр хутгаар зэвсэглэсэн этгээд нэг эмэгтэйг хөнөөж, таван иргэнийг гэмтээсэн хэрэг гарсан билээ.

 

Цагдаагийнхан уг хэргийг “террорист халдлага” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл уг халдлагаар амиа алдсан иргэн АНУ-ын иргэн байсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Амиа алдсан эмэгтэй 64 настай Дарлин Хортон. Тэрээр Флоридагийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Ричард Вагнерийн гэргий байсан” хэмээн Цагдаагийн газраас мэдээлсэн байна.

 

Халдлага үйлдсэн этгээдийг Закариа Булхан гэдэг бөгөөд 19 настай аж. Цагдаагийнхан халдлагын дараа түүнийг баривчилсан юм. Тэрбээр Сомали улсад төрсөн бөгөөд Норвегийн иргэн гэнэ.

 

Нийслэлийн Цагдаагийн газар “Гэмт этгээдийг ямар нэгэн зэвсэгт бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин