Египетийн цэргүүдийг цаазалжээ
2016-08-05

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 10 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт тус бүлэглэл Египетийн хоёр цэргийг цаазалж буйгаар бичигдсэн байна.

 

Цаазын ял гүйцэтгэсэн жихади “Биднийг тайван орхи. Хэрвээ биднийг тайван орхихгүй бол энгийн иргэд амиа алдсаар байх болно” гэж хэлжээ. Египетийн Тагнуулын байгууллага хэт даврагчдад барьцаалагдаж, амиа алдсан иргэдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлсэн гэнэ.

 

Цаазын ялыг Синайн хойгт гүйцэтгэжээ. Египетийн тусгай хүчин өнгөрсөн шөнө Синайн хойг дахь хэт даврагчийг байршилд агаараас цохилт өгч, толгойлогчийг нь устгасан билээ.

 

Тус бүлэглэл 2014 оны долоодугаар сараас Синайн хойгт хяналтаа тогтоохоор санаархаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сар гэхэд Синайн хойгийн зүүн хэсэгт хяналтаа тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин