”Рио 2016”: Д.Төмөрхүлэг ”С” хэсгийг тэргүүлнэ
2016-08-05

 

Наймдугаар сарын 7-нд буюу "Рио-2016" наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Энэ жинд Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, Женко клубийн тамирчин ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг зодоглоно. Тэрбээр дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд сугалаанд С хэсгийг тэргүүлэн барилдана.

 

Түүнтэй тэмцээний чансааны долоод Азербайжаны Нижат Шихализада орох бөгөөд хэсгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа юм. Манай бөх хэсгээ тэргүүлбэл D хэсгийн аваргатай хагас шигшээд учраа таарах бөгөөд тус хэсгийг ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОХУ-ын Михайл Пудьяев тэргүүлэн барилдана. Түүнтэй D хэсэгт ДАШТ-ий хүрэлтэй Израйлын Голан Поллак хуваарилагдах юм. Харин А хэсгийг дэлхийн шинэ аварга БНСУ-ын Ан Баул тэргүүлэх бөгөөд Европын аварга Гүржийн залуу од Ваза Маргвелашвилитэй хамт хуваарилагдсан. Мөн дэлхийн аварга Украины Георгий Зантария, Японы алдарт бөх дэлхийн гурван удаагийн аварга Масааши Эбинүма нар В хэсэгт оноолт таарах нь тодорхой болоод байна.

 

Жүдо бөхийн 66 кг-ын жинд 35 бөх барилдана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
том тэмцээний одгүй хог
2016-08-05
Erdene:
Zarimdaa saikhan barildaad baidag, khicheegeerei!!! Odoo l khicheekh l uldlee shuu dee
2016-08-05