”Рио 2016”: М.Уранцэцэг гоц мөргөжээ
2016-08-05

 

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо "Рио-2016" олимпийн наадам эхлэх гэж байна. Тус наадмын жүдо бөхийн сугалаа гарчээ.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д манай бөх дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн чансааг тэргүүлсэн учир "А" хэсгийг манлайлан барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. Дараагийн даваанд Австралийн Ч.Рейнер, Францын Л.Пайет нарын ялсантай барилдах юм. Манай бөх хоёрдугаар тойрогт өрсөлдөгчөө ялвал хэсгийн аваргын төлөө Жеон Бо Кеонтой хүч үзнэ.

 

Харин "В" хэсгийг нутгийн бөх 2012 оны олимпийн аварга Сара Менезес тэргүүлэн барилдана. "С" хэсэгт дэлхийн аварга Аргентиний Паула Парето байгаа бол "D" хэсэгт Японы Кондо Ами, Казахстаны нэрийн өмнөөс зодоглох Г.Отгонцэцэг нар хүч үзэхээр болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зүрх судас:
Судасны хатуурал нарийслаас шалтгаалах олон эмгэгүүдийг эрүүлжүүлж цус шингэлж холестрин бууруулах Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас 96665038. Танилцуулга үзэх httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-08-05
Зочин:
Амжилт. Урагшаа Урнаа охин минь
2016-08-05