Талибанчууд жуулчдын автобус руу халджээ
2016-08-05

“Талибан” бүлэглэл жуулчдын зорчиж явсан автобус руу халдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Зэвсэглэсэн зургаан талибан жуулчдын зорчиж явсан автобус руу гал нээсэн байна. Уг автобусанд Британийн зургаан иргэн, АНУ-ын хоёр иргэн, Германы нэг иргэн зорчиж явжээ. Харин автобусыг Афганистаны иргэн жолоодож явсан.

 

Халдлагаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд шархтсан жуулчдыг Герат хот дахь Италийн эмнэлэгт яаралтай эмчилгээ хийсэн байна.

 

Герат хот дахь Афганистаны арми жуулчдыг хамгаалж, аюулгүй газар хүргэжээ. “Талибан” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч “Бид жуулчдыг хөнөөх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Тус бүлэглэл сүүлийн үед жуулчдыг гол байгаа болгож, халдаж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт талибанчууд Кабул хот дахь жуулчдын өргөнөөр үйлчлүүлдэг зочид буудлыг барьцаалахыг санаархсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
thh
2016-08-05
Зочин:
AFGAND JUULCHLAAD BHDAA YAHAV DEEE
2016-08-05
Зочин:
thh