Баян-Өлгий аймагт дахин осол гарчээ
2016-08-05

 

Энэ сарын 4-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 238 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгдсэн байна.

 

Хөдөө орон нутагт, Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хужиртын даваа гэх газар “Chaser”  маркийн авто машин онхолдож  жолоо 34 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирчээ. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газарт “Зил-130” маркийн авто машин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Х-ийн амь нас хохирсон байна.

 

Өнгөрсөн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hasaguud uul ovoo ih orolddog gesen..tegehgui shuu, ta nar...muruuruu l bgaarai daa
2016-08-05
Зочин:
nutag ornoo tahij sutej amidartsgaaaaaa
2016-08-05