Керри Вашингтон жирэмсэн
2016-08-05

“Скандал” цувралын од жүжигчин Керри Вашингтон ирэх сард худалдаанд гарах “In Style” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа хэлсэн байна.

 

Жүжигчин бүсгүй “Надад нэг сайхан мэдээ байна. Би жирэмсэн. Тун удахгүй манайх бүл нэмнэ” гэж хэлжээ.

 

Гэхдээ тэрбээр хэдэн сартайгаа хэлэхээс татгалзсан байна.  Уг ярилцлага гарсаны дараа тэрбээр инстаграмдаа “Миний ярьсан бүхэн үнэн” хэмээн бичжээ.

 

Керри болон түүний нөхөр Ннамди Асомуга нар өнгөрсөн оны тавдугаар сард охинтой болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин