Хотын дарга нарын форум үргэлжилж байна
2016-08-05

 

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форумд зургаан улсын 20 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож байна. Өнөөдрийн хуралдаан Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлсэн хотуудын бодлого, Цахилгаан, дулаан болон хийн хангамж, шийдэл сэдвээр үргэлжилж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд форумыг нээж хэлсэн үгэндээ Улаанбаатар хот “хотын ногоон өсөлт”-ийг ямагт дэмжиж, манлайлан оролцоно гэдгээ илэрхийлээд ногоон хөгжлийг хангасан "ногоон хот" болох зорилт тавьж байгаагаа онцоллоо.

 

Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, аюулгүй ногоон хотыг цогцлоох үүднээс “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги, үйл ажиллагаа”-г тодорхойлж, батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

 

Зүүн хойд Азийн хотуудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форум Улаанбаатар хотноо гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумыг Дэлхийн усны түншлэлийн дарга С.Оюун даргалж байна. Тэрээр Дэлхийн байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, Монголд ногоон хөгжлийн замыг дэвшилтэт түвшинд авч ирэхийн төлөө олон улсын хэмжээнд эх орноо төлөөлдөг цөөн хүний нэг юм.

 

 Форумд Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн суурин төлөөлөгч Жон Лайонс "Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаа"-наас танилцуулах бөгөөд "Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр тус хотын орлогч Гоу Вэн Хө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц СОР-21”, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө”, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвүүдээр илтгэл тавина.

 

Туушин зочид буудалд үргэлжлэх маргаашийн хуралдаан Эрчим хүчний хэмнэлт, хэрэгжүүлэх арга зам, урамшууллын тогтолцоо, Бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний технологи, Эко тээвэр болон агаарын бохирдлыг бууруулах нь сэдвээр өрнөж хотуудын санаачлага, туршлагуудыг сонсон уриалга гаргах юм.

 

 Дэлхийн нийт хүлэмжийн хийн гуравны хоёрыг эрчим хүчний үйлдвэрлэл бий болгож байгаа учир эрчим хүчний салбарыг өөрчлөн шинэчлэх нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудалд маш чухлаар нөлөөлөх ажээ. Дэлхийн дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлэхгүй байхын тулд уламжлалт түлшний хэв маягаас татгалзах шаардлага дэлхийн улсуудад тулгараад байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
eee pisidaaa uu uulalaraaa novsh gj:
YO BAS DAHIAD HURAL NOVSHNUUD JIH ZATDLII NI HEN HAANAAS GARGAHIIN BEEE HULGAICHUUDAA
2016-08-07