Н.Идэрмөнх: Төрийн банкны хамт олонд баярлалаа
2016-08-05

 

Хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн ургийн анагаах ухааны 15 дахь конгресс зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд Испани улсын Палма Де Малорка арал дээр зохион байгуулагджээ. Тус конгрессэд Төрийн банкны тэтгэлэгээр манай улсын эмч нар анх удаа оролцоод ирсэн байна. Тус конгрессэд оролцсон ЭХЭМҮТ-ийн Дутуу төрөлт судлалын тасгийн эрхлэгч Н.Идэрмөнхтэй цөөн хором ярилцлаа.

 

-Конгрессэд хичнээн орны эмч, төлөөлөгч оролцов оо?

 

-Дэлхийн 85 орны 2300 гаруй эмч төлөөлөгч оролцсон. Сүүлийн үеийн ургийн оношлогоо эмчилгээний дэвшилтэт болон дутагдалтай асуудлаар 500 гаруй илтгэл хэлэлцэгдсэн.

 

-Манай улсаас анх удаа эмч нар оролцсон. Ач холбогдол юу байв?

 

-Манай улсаас дөрвөн эмч оролцож 2 илтгэл тавьсан байгаа. Миний хувьд “Жирэмсний дунд гурван сард умайн хүзүүний дутмагшилын улмаас Мс.Donald-ийн аргаар умайн хүзүүг оёж жирэмсэний тээлтийн насыг нэмэгдүүлэх тухай сэдвээр лекцс уншсан. Мөн ЭХЭМҮТ-ийн эх эмч Үржиндэлгэр эмчтэй хамтран отофефали хэмээх ургийн нэн ховор тохиолдох гажиг оношлосон тухай танилцуулга, ханын илтгэлийг тавиад ирлээ. Ач холбогдол гэх юм бол энэ хурлаас дэлхийн түвшинд ургийн гажгийн оношлогооноос гадна эмчилгээний асуудал маш эрчимтэй хөгжиж байгааг мэдэж авсан. Тийм учраас бид ч ургийн гажгийг зөвхөн оношлоод зогсохгүй, эмчилгээний асуудлыг давхар хөгжүүлж, ярьж эхлэх нь зүйтэй юм гэж бодогдож байлаа.

 

 

-Таны илтгэлийн гол агуулга юу байв?

 

-Эмэгтэйчүүд дутуу төрдөг зулбадаг. Үүнд маш олон шалтгаантай байдаг. Түүний нэг нь умайн хүзүүний дутмагшил юм. Энэ нь антомийн өөрчлөлттэй, эсвэл өмнөх төрөлт дээрээ умайн хүзүүний урагдал оёгдоогүй зэрэг маш олон шалтгаанаас үүддэг. Үүнээс болоод жирэмсний эхний буюу дунд гурван сард цусан зулбалт явагддаг. Тэр зулбалтын хугацаанд нь хийдэг стандарт гурван оёдол гэж байдаг. Түүний яаралтай оёдлыг нь манайх 2014 оны арван сараас эхлэн тавьж байгаа. Одоогоор 26 тохиолдолд тавигдаад 90 хувийн амжилттай болсон. Энэ л миний илтгэлийн гол санаа байлаа.

 

-Хуралд оролцсон эмч нарт Төрийн банк тэтгэлэг олгосон гэсэн үү?

 

-Тэгсэн. Монгол Улсын эх ургийн анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн банкны хамт олондоо баярлалаа. Олон улсын хуралд оролцоход дэмжлэг үзүүлж, мөнгөн тусламж олгосон Төрийн банкны хамт олондоо ажлын амжилт хүсье. Ингэж дэмжлэг үзүүлснээрээ Монголд эх, ургийн анагаах ухааныг хөгжүүлэх үйлсэд маш том нэмэр болох юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Урангоо:
Mongoliin nomer 1 r emchdee,unheeriin gaihaltai ehogoor onoshildog,ajildn amjilt husie
2020-07-04
Урангоо:
Mongoliin nomer 1 r emchdee,unheeriin gaihaltai ehogoor onoshildog,ajildn amjilt husie
2020-07-04
ouyn:
mundag emchdee amjilt husie.
2016-08-07
Зочин:
Turiin mungu shuudee.
2016-08-06
Irgen:
Sain uils delgereh boltugai. Mongolin urs mash olon boltugai. Toriin bankhni niit ajilchid alban haagchdad sain saihnig husen eruue.
2016-08-05