Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн урьдчилсан харваа явагдаж байна.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс өрсөлдөж буй юм.
Харваачид 70 метрийн зайд зургаан сумаар 12 цуврал харвааг хийх бөгөөд нийт авсан оноогоороо 1-64-р байрт эрэмбэлэгдэнэ. Ж.Гантөгс 664 оноогоор 24-р байранд жагсчээ.
Уншиж байна |