Г.Нандинзаяа 14-р байр эзлэв
2016-08-07

“Рио 2016” олимпийн наадмын эхний өдрийн тэмцээний дүн гарлаа. Буудлагын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын тамирчин Г.Нандинзаяа цэц сорьж, урьдчилсан буудлагад 14-р байрт жагсчээ.

 

Энэ төрөлд нийт 51 тамирчин цэц мэргээ сорьсоноос ОУХМ Г.Нандинзаяа 414.8 оноогоор 14-р байр эзлэв. Г.Нандинзаяа энэ сарын 11-нд урт бууны дасгалд цэц сорино.

 

Оюутны дэлхийн аварга Г.Нандинзаяагийн хувьд энэхүү наадам анхны олимп юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нэг юу ч чадахгүй шамбийсан шар юмыг үхсэнээ хийж явуулсан юм бэ олимпийн хорооныхоон тэр гаргасан зардал мөнгийг нь олимпийн хороо буцааж төлөөрэй
2016-08-07