“Рио 2016”: Хятад улс медалийн тоогоор тэргүүллээ
2016-08-07

 

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг гэгддэг зуны олимпийн XXXI наадам Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо өчигдөр албан ёсоор эхэлсэн. “Рио 2016” олимпийн наадмын эхний өдөр буудлага, дугуйн спорт,  жүдо, хөнгөн атлетик, усанд сэлэлт, туялзуур сэлэм, гар бөмбөг, гандбол гэсэн спортын төрлийн тэмцээнүүд явагдлаа. Тэмцээний эхний өдрийн байдлаар нийт медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна.

 

 Риогийн олимпийн медалийн жагсаалтаас харахад Өмнөд Солонгос 2, АНУ 2, Аргентийн 1, Бельги 1, Унгар 1, ОХУ 1, БНХАУ 4, Казахстан 2, Бразил 1 медалийг тус тус хүртжээ.

 

Монгол Улсын тамирчид одоогоор медаль хүртээгүй байгаа учир жагсаалтын доогуур бичигдсэн байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин