Б.Түвшинбат ялалт байгууллаа
2016-08-08

 

Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр манай улсаас жүдо хоёр, буудлага хоёр, бокс нэг, хүндийг өргөлт нэг тамирчин хүч сорив. Манай тамирчид одгүй байлаа.

 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн А.Цолмон эхний шатанд Америкийн Анжелика Дельгадог вазаригаар буулган авсан боловч дараагийн шатанд дэлхийн гурван удаагийн аварга Японы Мисато Накамурад 2:19 минутанд цэвэр ялагдав.

 

Мөн хүндийг өргөлтийн 56 кг-ийн жинд өрсөлдсөн манай тамирчин ОУХМ Ө.Чагнаадорж огцом өргөлтөөр 103 кг-ийг захиалсан боловч гурван оролдлогоор гүйцэтгэж чадалгүй ангилалдаа сүүлийн байр эзлэв.

 

Боксын төрлийн 69 кг-ийн жинд  Б.Түвшинбат өчигдөр эхний тулаанаа хийлээ. Тэрбээр шөвгийн 16-д үлдэхийн төлөө  "Риоцентро" ордонд Аргентиний Алберто Палметтатай тулсан бөгөөд өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэн 3:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин дараагийн шатанд Ирландын Стивен Доннеллитэй 8 сарын 12-нд тулалдах болов.

 

Ийнхүү манай тамирчид хоёр дахь өдрийн тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЖУДО БӨХИЙН ХОЛБООНД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ДАСГАЛЖУУЛАГЧДААС - ТЭРГҮҮНИЙГ ХҮРТЭЛ СОЛИХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. БОДЛОГО МУУ БАЙСНЫГ ХАРУУЛАХ ЗҮЙЛ БОЛ 48 -Д ОТГОНЦЭЦГИЙГ ҮЛДЭЭГЭЭД 52-Т УРАНЦЭЦГИЙГ БЭЛТГЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН БАЙНА. САЯ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ДЭЛХИЙН АВРАГАД 54 КГ-Д ӨРГӨДӨГ БҮСГҮЙГ ЖИН ХАСУУЛААД 48 -Д ОРУУЛСАН НЬ АЛАТАН МЕДАЛЬ ХҮРТЭХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОСОН БАЙНА ОРЧИН ҮЕИЙН СПОРТОД БОДЛОГО ТАКТИК МАШ ЧУХАЛ БОЛСОН.
2016-08-08