Брюссель хотноо халдахыг санаархжээ
2016-08-08

Белгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр 20.00 цагийн орчимд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэхийг санаархсан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

30 орчим насны залуу арабаар “Аллах Акбур” буюу “Бурхан хамгийн агуу юм” хэмээн хашгирч, иргэд рүү халдахыг санаархах үед цагдаагийнхан баривчилжээ. Гэмт этгээдийг баривчлах ажиллагааны үеэр нэг цагдаагийн ажилтан хүзүү тус газраа шархтаж, эмнэлгийн тусламж авчээ.

 

Брюссель хотын Цагдаагийн ерөнхий газар “Уг хэргийг прокурорт хүлээлгэн өгсөн” гэж мэдээлсэн байна.

 

Халдлага үйлдэхийг санаархсан этгээд Алжир гаралтай Белгийн иргэн байжээ. Залууг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

 

Брюссель хотноо өнгөрөгч гуравдугаар сард террорист халдлага болж, 44 хүн амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин