Францын нийслэл Парис хотын төвд байрлах Эйфелийн цамхагаас сэжиг бүхий үүргэвч олдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Цагдаагийнхан аюулгүй байдлын үүднээс Эйфелийн цамхагт байсан 200 гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Тусгайгийнхан үүргэвчийг нэгжиж үзэхэд тэсрэх бөмбөг олдоогүй гэнэ. Уг мэдээллийг эрх баригчид баталж, айж сандрахгүй байхыг иргэдэд уриалжээ.
Цагдаагийнхан үүргэвчийг цамхагийг ойролцоо тавьсан этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |