Ихэнхи нутгаар бороо орно
2016-08-08

 

Энэ сарын  9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

 

Наймдугаар сарын 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр, 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч салхилна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин