Усны ослоор 40 хүн амь насаа алджээ
2016-08-08

 

2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 18 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаагийн тохиолдлоор 85 хүн (хүүхэд-26, насанд хүрэгсэд-59) амь насаа алдаад байна.

 

Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагийн улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна.

 

Түүнчлэн албан байгууллага, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд ордог, бага насны хүүхнийг хараа хяналтгүй орхидог, үерийн аюултай үед гарц гарамгүй газраар гол гатладаг зэрэг нь усны ослын голлох шалтгаан болж байгаа юм.

 

Он гарсаар усанд осолдсон 85 хүний 40 нь зөвхөн долоодугаар сард усанд осолдсон бол наймдугаар сар гарсаар 9 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна.

 

Иймд:

 

– Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

 

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

 

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

 

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

 

-Голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин