Энэ сарын 6, 7-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 501 авснаас зам тээврийн ослын 358 дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ сарын 5-ны өдөр 20.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоо худгийн замд "Toyota Prius" маркийн авто машины "Toyota Land cruiser" маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас "Toyota Prius" маркийн автомашинд зорчиж явсан дөрвөн том хүн, гурван хүүхдийн амь нас хохирч, таван хүн гэмтсэн байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэсэг шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |