Орланда Блум: Романтик зан минь эмэгтэйчүүдийг залхаадаг байх
2016-08-08

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум өчигдөр “NBS” телевизийн “Оддын үдэш” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Сүүлийн үед таны нүцгэн зураг олны анхаарлыг ихээр татах боллоо?

 

-Тийм гэж үү.

 

-Тиймээ. Таны нүцгэн зураг интернэтэд яг л тахал шиг тархаж байна?

 

-Би зүгээр л амрахыг хүссэн. Мөн эрх чөлөөтэй байхыг хүссэн.

 

-Эрх чөлөөг ийм байдлаар мэдэрдэг гэж үү?

 

-Тийм ээ. Өөрийнхөө үйлдлийг буруу гэж бодохгүй байна.

 

-Бэлэг эрхтнээ гайхуулахыг хүссэн юм уу?

 

-Үгүй дээ. Бурхан минь. Санамсаргүйгээр л бүх зүйл болсон. Бүгд санамсаргүй. Жаргалдаа бумбаж яваа хүн хувцас зэргийг анзаарна гэж үү.

 

-Саяхан таны найз бүсгүй, дуучин Кейти Перри Ардчилсан намын их хурлын үеэр ая дуугаа өргөсөн. Түүний гарт сүйн бөгж байсан нь олны анхаарлыг татсан. Та хоёр сүй тавьсан юм уу?

 

-Үгүй ээ. Тэр минь ямар үзэсгэлэнтэй гэж санана.

 

-Бөгжний талаар?

 

-Кейтигээс асуух хэрэгтэй байх.

 

 

-Та хоёрын харилцаа илчлэгээд нэлээн хугацаа өнгөрлөө. Хуримаа хийх талаар бодож, төлөвлөж байгаа юу?

 

-Тийм ээ бодож байгаа.

 

-Та хоёр өмнө нь хуримаа хийж, олон хүнтэй нэр холбогдож байсан. Энэ бүхэн та хоёрын харилцаанд саад учруулдаг уу?

 

-Үгүй ээ. Зүгээр л мартсан. Бид бүхнийг шинээр эхлүүлсэн. Бүх өнгөрсөн дурсамжаа мартаад.

 

- Холливуудын одод буяны арга хэмжээнд их оролцох боллоо?

 

-Бусад нь ямар зорилготой гэдгийг би сайн мэдэхгүй. Миний чин сэтгэл бол бусдыг баярлуулах. Би хийж буй ажил, үйл хөдлөлөөрөө бусдыг баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг. 2012 онд НҮБ-ын элч болох санал ирсэн. Энэхүү саналыг талархан хүлээж авч, Филиппинд анхны айлчлалаа хийж билээ. Филиппинд цунами болж, олон хүн амиа алдаж бас сураггүй алга болсон. Байгалийн гамшгийн дараахан би тэнд очсон учир надад их хүндээр туссан гэхэд болно. Би эргэн тойрноо ажиглах үедээ тэднийг юу жаргалтай болгох вэ хэмээн бодсон. Зүгээр л тэдэнд чин сэтгэл болон халуун тэврэлт гэдгийг мэдсэн. Би бүхий л бололцоогоо ашиглаж, тэнд байгаа бүх хүмүүсийг баяртай болгохыг хүссэн.

 

-Жүжигчин Анжелина Жолигоос дутахааргүй дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулаг, Европын удирдлагуудад цочроо өгөх хэд хэдэн жиргээг твиттертээ нийтэлсэн санагдаж байна?

 

-Бүх хүнийг буруугаар ойлгох хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Сайхан зүйл мөрөөдөж ирсэн бүх хүнийг алуурчин мэтээр харах нь утгагүй асуудал. Би зөвхөн энэ бүхнийг ойлгуулахыг хүссэн.

 

-Таныг найруулагч болохыг хүсдэг тухай сонссон. Хэрвээ энэхүү мөрөөдөл тань биелвэл дээрх асуудлаар бүтээл гаргах уу?

 

-Надад авъяас дутагдаж байгаа. Найруулагч хүн сэргэг ухаантай, алсыг харах чадвартай бас агуу удирдагч байх ёстой. Надад энэ бүхэн дутагдаж байгаа. Би өөрийгөө найруулагч болох авъяасгүй гэдгээ мэдээд байгаа. Хэрвээ чи мартагдашгүй бүтээл хийхийг хүсвэл чадварлаг нэгэн байх ёстой.

 

 

-Орланда Блумын хамгийн сайн чаддаг зүйл?

 

-Жүжиглэлт.

 

-Та холливуудын хамгийн их эрэлттэй жүжигчин?

 

-Би хангалттай түвшинд хөдөлмөрлөсөн.

 

-Жүжигчид ихэнх цагаа зургийн талбайд өнгөрүүлдэг учир кино үзэх дургүй гэх яриа байдаг?

 

-Үгүй ээ би хувьдаа кинонд их дуртай. Шинээр гарч буй кинонуудыг үздэг. Цаг үеэ мэдрэхгүй явна гэдэг утгагүй асуудал. Чи нэгэнт энэ салбарын хүн бол бусдаасаа туршлага судалж, судалгаа явуулдаг байх учиртай. Ямар нэгэн үдэшлэг дээр очиход олон хүнтэй таарна. Ядахдаа та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагчдын бүтээлийг үзчихсэн, тэр киноны эзэнтэй ярилцах хэмжээний мэдлэгийг хуримтлуулсан байх ёстой. Ирээдүйд та хоёр хамтрагчид болох ч юм уу.

 

-Таныг их романтик гэж боддог?

 

-Тиймээ. Би хэтэрхий романтик. Романтик зан минь эмэгтэйчүүдийг залхаадаг байх.

 

-Романтик залуус гайхалтай шүү дээ?

 

-Эмэгтэйчүүдэд үгүй бололтой. Тэдэнд хүчтэй эрчүүд таалагддаг байх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zuv l bodoltoi hun bna
2016-08-08