Улаанбаатарт 400 гаруй эрдэмтэн чуулна
2016-08-08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр Их хурлыг наймдугаар сарын 15-18–ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл нарын хүмүүс мэдээлэл хийлэ.

 

”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулагдах тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэн, биет бус өвийг тээгч иргэд оролцож  ажээ. Тэд “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар итгэл хэлэлцүүлэх юм байна.

 

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр “Монголч эрдэмтний 11-р хурлын таван салбар хуралдаан тус бүрт ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн хуралд оролцож буй эрдэмтдийн илтгэлд өндөр шалгуур тавьж байна. Тиймээс салбар хуралдаанууд зохион байгуулалт сайтай, өндөр түвшинд болно гэж найдаж байна. БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл тэргүүтэй байгууллагууд хамтраад энэ арга хэмжээг өндөр түвшинд, дэвшилттэй хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээв.

 

Хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, ЕТГ, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулах ажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ УУ. ЭСВЭЛ ЭЛБЭГЭЭ ГЭДЭГ ХҮНИЙГ ШОУДАХ ЗҮЙЛ ҮҮ. ЭЦЭСТ НЬ ЭНЭ ОЛОН ХУРАЛ ЦУГЛААНЫ МӨНГИЙГ ХААНААС ГАРГААД БАЙГАА ЮМ БЭ
2016-08-09
Б.Мөнхжаргал:
Мөн хуралд оролцож буй эрдэмтдийн илтгэлд өндөр шалгуур тавьж байна. Хэн эрдэмтдийн илтгэлийг цензурдэх юм бэ. ЕТГ-ын Цагаан уу, дэд сайд Отгонбаяр уу, дэд ерөнхийлөгч Рэгдэл үү. Бид алив хурлын илтгэлээ цензурдуулах гэж МАН-ыг сонгосон юм уу. Эхлээд эрдэмтдийг дараа нь бидний бичсэнийг хянах нь социалист .................................. буцах нээ ёстой миний охины хэлдэгээр ай хөөрхий.
2016-08-09