Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ нар тэмцээнээ дуусгалаа
2016-08-09

 

Риогийн олимпийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр манай улсаас жүдо хоёр, бокс нэг,  байт харваа нэг тамирчин хүч сорилоо.

 

Олимпийн наадмын боксын тэмцээний гурав дахь өдөр Монголын баг тамирчдаас ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тоглолтоо хийсэн. Тэрбээр эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Эквадорын Куйпо Пилатакситай тоглож 3-0-ээр ялагдаж тэмцээнээ дуусгав.

 

Мөн өнгөрсөн өдөр байт харвааны хасагдах шат явагдаж өндөрлөлөө. Энэ төрөлд манай улсын тамирчин Ж.Гантөгс Тайландын тамирчин В.Тамвонгд 5 сетийн дараагаар 7:3-аар хожигдсноор тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
olimpiin avarga niigemd ashig egehgvi.gansh kompanid zeel egch baival ilvv heregtei.Elbegee dendvv ih menge egvvlsen zogsooh heregtei.ed ch bvgd MAN-iin begs doloogch nar.novsh
2016-08-10
Зочин:
оролцсон нь гол гэж хэлээд л байна бусад улсууд тэгж тооцдоггүй юм билээ дээ, нас нь ахисан болон мэдрэмжгүй чадваргүй хоолны улсуудыг явуулж татвар төлөгч нарын мөнгийг бүү үр
2016-08-09
Чинбаа:
За да тэр 43 дотор хэд нь хоолны сав байсан юм бол доо. Тэдний л нэг юм шив дээ. Ингэж хэлэхээр ялах нь гол биш оролцох нь гол гэсэн улиг үгээ хэлэх биз, Уг нь олимпийн уриа нь бүхнээс хурдан бүхнээс хүчтэй, бүхнээс өндөр гэдэг шиг санагдах юм. Хатуухан хэлсэнд уучлаарай
2016-08-09