”Рио 2016”: Булган сүүлтэй байг
2016-08-09

 

Риогийн олимпийн дөрөв дахь өдөр буюу наймдугаар сарын 9-ны энэ  өдөр манай улсаас жүдо хоёр, бокс нэг,  буудлагын спортын 2 тамирчин хүч сорих юм. Ингээд манай баг тамирчдын хуваарийг сонирхуулья /Улаанбаатарын цагаар/

 

Бокс - 23.00 цагт:

 

  • Д.Отгондалай – 60 кг

 

Жүдо - 22.00 цагт:

 

  • О.Ууганбаатар -  81 кг
  • Ц.Мөнхзаяа - 63 кг

 

25 метрийн спорт гар буу - 21.00 цагт:

 

  • Ц.Мөнхзул - 21.00 цагт
  • О.Гүндэгмаа – 21.00 цагт

 

Өнгөрсөн өдөр “Рио 2016” олимпийн наадмаас МУГТ, жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа  мөнгөн медаль хүртэж Рио Де Жанейрогийн тэнгэрт Монгол төрийн далбаагаа мандууллаа. Түүний амжилт булган сүүлтэй байж энэ өдөр олон олон медальтан төрөх болтугай. Тамирчиддаа амжилт хүсье.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бээжигийн олимпод Гүндэгмаа анх мөнгөн медиал аваад 2 алт 1 мөнгө авсан амжилт дахин давтагдах болтугай
2016-08-09