”Рио 2016”: Буудлагын хоёр тэмцээнээ дуусгав
2016-08-10

 

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

 

Буудлагын төрөлд манай улсаас оролцож буй О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар тэмцээний дөрөв дэх өдөр 25 метрийн төрөлд өрсөлдсөн. Гэвч  шигшээд шалгарсангүй. Урьдчилсан буудлагад ОУХМ Ц.Мөнхзул 580 оноогоор 11, О.Гүндэгмаа 579 оноогоор 12 дугаарт байрт орсон юм. Энэ төрөлд Грекийн тамирчин Анна Коракаки алтан медаль, Германы тамирчин Моника Карш мөнгөн медаль, Швейцарийн тамирчин Хейди Дитхелм Гербер хүрэл медаль хүртлээ

 

Манай улсын хоёр тамирчин өмнө нь хийн гар бууны 10 метрийн зайд амжилттай оролцож чадаагүй. Ингэснээр тэд тэмцээнээ дуусгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Buruu zurag tavijee uuniigee solidoo
2016-08-10