Арванхоёр тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ
2016-08-10

Зуны XXXI олимп Бразилийн Рио Де Жанейро хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадамд манай улсаас 43 тамирчин эх орноо төлөөлөн оролцож буй юм. Дөрвөн өдрийн дараах байдлаар манай тамирчид олимпийн наадамд хэрхэн оролцсоныг тоймлон хүргэе.

 

Байт харваа:

 

Ж.Гантөгс - 664 оноогоор 24-р байранд жагссан

 

Жүдо:

 

М.Уранцэцэг - Шагналт тавдугаар байрт орсон.

 

Ц.Цогтбаатар - Шөвгийн 16-д үлдсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн

 

 

Д.Төмөрхүлэг - Шагналт долдугаар байр эзэлсэн.

 

 

А.Цолмон - Эмэгтэйчүүдийн 52 кг-д  эхний шатанд Америкийн Анжелика Дельгадог вазаригаар буулган авсан боловч дараагийн шатанд дэлхийн гурван удаагийн аварга Японы Мисато Накамурад цэвэр ялагдсан

 

 


Г.Одбаяр - Шигшээ наймд үлдэх эрхийн төлөөх барилдаанд  АНУ-ын жүдоч Николас Дельпополотой учраа таарч вазари үнэлгээ алдаж тэмцээнээ өндөрлүүлсэн

 

 

Д.Сумъяа -  Алтан медалийн төлөө эзэн орны бөх Рафаела Силватай барилдаж ялагдал хүлээснээр мөнгөн медаль хүртсэн

 

 

О.Ууганбаатар - Эхний тойрогтоо Африк тивийн хошой аварга Египетийн жүдоч Мухаммед Абделаалтай таарч боох мэхээр цэвэр ялагдсан

 

 

Ц.Мөнхзаяа - Эхний тойрогт Морокогийн тамирчин З.Ризлэнг цэвэр хожиж шөвгийн 16-ийн  барилдаанд Хятадын бөхөд ялагдаж  тэмцээнээ өндөрлүүлсэн

 

Буудлага:

 

Ц.Мөнхзул -  580 оноотойгоор 11-р байрт шалгарав

 

 

О.Гүндэгмаа -  579 оноотойгоор 12-р байранд шалгарав

 

 

 Г.Нандинзаяа - 414.8 оноогоор 14-р байр эзлэсэн.  Энэ сарын 11-нд урт бууны дасгалд цэц сорино.

 

Хүндийг өргөлт:

 

Ө.Чагнаадорж - Огцом өргөлтөөр 103 кг-ийг захиалсан боловч гурван оролдлогоор гүйцэтгэж чадалгүй ангилалдаа сүүлийн байр эзэлсэн

 

Бокс:

 

Б.Түвшинбат - Эхний тойрогтоо ялалт байгуулж, энэ сарын 12-нд дараагийн шатны тоглолтоо  Ирландын Стивен Доннеллитэй хийхээр болсон.

 

 

Г.Ган-Эрдэнэ - Эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Эквадорын Куйпо Пилатакситай тоглож 3-0-ээр ялагдаж тэмцээнээ дуусгасан

 

Д.Отгондалай - Шөвгийн наймд шалгарч үлдээд байна

 

Өнөөдрийн байдлаар манай улсын 16 тамирчин олимпийн наадмын дэвжээнд хүч сориод байна. Тэдний 12 нь тэмцээнээ өндөрүүлээд байгаа юм. Харин боксын тамирчид болох Б.Түвшинбат, Д.Отгондалай нар эхнйи тэмцээндээ ялалт байгуулж дараагийн тэмцээндээ оролцохоор болоод байна. Одоогоор Монгол улс Бразилийн олимпоос нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар медалийн тоогоор 23 дугаарт бичигдээд байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
enkhtuya:
setgeld hurtel ursulduj cnadsangui amjilt cnini ahih bish buuuraad bna bodoh tsag boljee
2016-08-11
Зочин:
Manai judochid olsood hool bodood baihshig bna
2016-08-11
irgen:
Manaih 2 alt 1mongoor amjilt gargana
2016-08-11
Үнэн:
Эрэгтэй жүдочид маш муу барилдсан. Зүгээрл ангайгаад зогсоод байх юм. Бусад орны жүдочид зогсоо зайгүй ажиллаж байгааг хардаггүй юм байхдаа.Монгол бөх барилдаж байна гэж бодоод байна. Ер нь тархинд нь өөрчлөлт хийхгүй бол болохгүй болжээ.
2016-08-10
зочин:
Та нарыг харсаар байтал зөвхөн манайхан ялагдаад байна уу.Эргүү гахайнууд. Цаана чинь хэдэн арван орны хэдэн зуун шилдэг тамирчин ялагдлын харамслаар тэмцээнээ дуусгачихаад байна.Энэ чинь та нарын хийдэг лонх, авгай хоёртой барилддагтай огт адилгүй түвшин.
2016-08-10
Зочин:
амжилт гаргахгүй ялагдсан хүмүүсийг яаралтай нутаг буцаа.
2016-08-10
Зочин:
Юун 11 медаль. Худлаа бүлтрэх ийм аюултай. Бурхан сагсуу хүнд дургүй гэж үнэн юм даа.
2016-08-10
Зочин:
Odoo 2 medal avaad niitdee 3 medaltaigaar duusgax yum bn
2016-08-10