Төрийн албан хаагчдын шинэ эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрчээ
2016-08-10

 

-Шинэ эмнэлэг, шинэ үйлчилгээ, шинэ боломж-

 

Хуучин нэрээрээ Төрийн албан хаагчдын эмнэлэг, шинэ нэрээрээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар буюу албан ёсны нэршил нь ”Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2” гэгдэх болсон шинэхэн нэгдсэн эмнэлгээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

 

 

Эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрчээ

 

Манай улсын улсын эмнэлгүүдийн нийтлэг дүр төрхөөс шал өөр, бүх зүйл нь шинээр гэрэлтэн гялалзсан, цэмцгэр энэ орчин бол ”Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2. Өнгөрсөн дөрвөн жилд Хууль зүйн яамны харъяа байгууллагын ажилтнууд суудаг оффис, шүүх болгоно гэхчлэн нэлээд саад тотгорыг даван туулж, цаг хугацаа алдсаны эцэст эмнэлэг хэвээрээ үлдэж, өдгөө ашиглалтад оруулчихсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд нээлтээ хийснээсээ хойш өнөөдрийг хүрэхэд үйл ажиллагаа нь жигдэрчээ.

 

“Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2”-ын эрхлэгч Ч.Оюунгэрэл бидэнд эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа.

 

Өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд Засгийн газраас 323 тогтоол гаргаж энэхүү эмнэлгийг бүхэлд нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар болгожээ. Өөрөөр хэлбэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн санаачилсан “Нэг жигүүр хоёр эмнэлэг” төслийн хүрээнд тус эмнэлэг концессийн гэрээгээр салбар эмнэлгээ болгожээ.

 

Одоогоор 13 кабинеттэй бөгөөд үзлэгийн 10, оношилгооны гурван кабинет ажиллаж байна. 

 

  • Үзлэгийн
  • Дотоод шүүрэл
  • Мэдрэл
  • Элэг цөс
  • Бөөр
  • Диабитын зөвлөгөө
  • Зүрх судас
  • Уушги
  • Нөхөн сэргээх
  • Мэс засал гэх мэт кабинетийн үйл ажиллагаа хэдийнэ жигдэрчээ.

 

Харин оношилгооны рентген, эхо, зүрхний цахилгаан бичлэгийн кабинет одоогоор ажилд  оржээ. Орчин үеийн дэвшилтэт өндөр хүчин чадалтай аппаратаар оношилж байгаа аж. Харин Мрай, СТ зэрэг иргэдийн хамгийн амин чухал хэрэгтэй тоног төхөөрөмж нь хараахан ажилд ороогүй ч хэдхэн хоногоос ажиллаад эхлэнэ гэдгийг хэллээ. Мөн л маш өндөр үзүүлэлттэй, нарийн оношилдог төхөөрөмж суурилуулжээ.

 

Цаашид нөхөн сэргээх эмчилгээний төв, өдрийн мэс засал, ангиеграф, дурангийн ажилбарын төв, хавдрын эмчилгээ, сургалт хяналтын төв, нарийн мэргэжлийн үндсэн кабинетүүдтэй ажиллах бөгөөд бүрэн хүчин чадлаараа 32 кабинет ажиллах ажээ.

 

 

Энэ эмнэлэг харъяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлэх үү гэсэн асуултад уншигчид хамгийн түрүүнд хариулт авахыг хүсч буй. Энэ талаар амбулаторийн эрхлэгч “13А маягтыг сум, дүүргийн эмнэлгээсээ аваад ирэхэд эрүүл мэндийн даатгалаар Монгол Улсын бүх иргэнд үйлчилгээ үзүүлнэ. 13А маягтыг иргэд сум, дүүргээсээ авахад ямар ч хүндрэлгүй” гэв.

Хууль зүйн яамны харъяа байгууллагын ажилтнуудад өмнөх жишгээрээ үйлчилгээ үзүүлнэ.

 

Шинэ эмнэлэг том дэвшил

 

Энэхүү шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхэлсэн нь маш том дэвшил болжээ. Эдийн засаг хүнд, шинэ эмнэлэг барих төсөв мөнгө байхгүй, барьж чадахгүй гэж  буй энэ үед энэ эмнэлгийг эмнэлэг хэвээр үлдээж, ашиглаж эхэлсэн нь маш том дэвшил, боломж болж байна.

 

Оффисын зориулалттай болгочихсон учир өрөөнүүдэд халуун, хүйтэн усны крант зоохоос эхлээд үйл ажиллагаанаас хойш чангаах жижиг хүндрэлүүдийг эс тооцвол “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар Амбулатори 2” маш сайн ажиллаж байна. Иргэдэд тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн төлөө төвлөрлийг сааруулах, эмнэлгийг таниулах зорилгоор 30 минут тутамд үйлчлүүлэгчдээ төв эмнэлгээсээ автобусаар зөөж байна.

 

Эмнэлгийн үүдэнд арга зүйч сувилагчид сууж, орж ирсэн иргэд хүсвэл даралтаа үзүүлж, ойр зуурын зөвлөгөөг авч болж байна.

 

Баянхонгор аймгаас ирсэн 60-аад насны иргэн Б.Дорждулам “Үйлчлүүлэхэд тохилог цэвэрхэн өрөө тасалгаанаас авахуулаад эмч мэргэжилтний зан харилцаа их таалагдлаа. Би уушгины зураг авахуулах гэж ирээд авахуулчихлаа. Зүрхний бичлэг хийлгээд зүрхний эмчид үзүүллээ. Маргааш хэвлийн ЭХО-д харуулна” гэв.Энэ эмнэлэг үйл ажиллагаа явуулж буй мэдээллийг хаанаас авч ирсэн бэ гэж лавлахад “Төв эмнэлэг дээр очсон чинь Амбулатори 2-т очоод үзүүлээрэй. Автобус явж байгаа” гэсэн хэмээлээ.

 

Энэхүү амбулатори 2-тоо Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ноу хау, арга зүй, менежмент гэхчлэн чаддаг мэддэг бүх л зүйлээ хэрэгжүүлж ажиллах юм.

Нэгдсэн эмнэлгүүдэд эмч мэргэжилтэн бэлтгэх, эмч нараа сургалтаар хөгжүүлэх, арга зүйгээр хангах, чиглүүлэх, тэргүүлэх байгууллагын үүргээ нэр төртэй гүйцэтгэн, бусад төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй хамтран ажиллахаа Амбулаторийн эрхлэгч Ч.Оюунгэрэл хэллээ.

 

Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль том боломж

 

Эрүүл мэндийн даатгал төлснийхөө үр шимийг хүртэж чаддаггүй хэмээн иргэд шүүмжлэлтэй ханддаг бол одоо шинэ хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн хуулиар энэ шүүмжлэл үгүй болжээ. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалыг албан журмаар болон хувиараа төлж байгаа иргэн бүр улиралд 165 мянга, жилд хоёр сая төгрөгт багтаан эмнэлгийн үйлчилгээ авна. Урдчилан сэргийлэх үзлэгт орж, хэвтэн эмчлүүлж болно. Хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон эм авч болно. Өмнө нь нэг удаа эмнэлгээр үйлчлүүлэхэд эрх нь дуусчихдаг байсан бол одоо жилд хоёр сая төгрөгнөөс хэтрэхгүй л бол хэдэн ч удаа үйлчилгээ авах боломжтой болжээ.

 

Энэ мэтчилэн шинэ гарсан хуулийг дагаад шинэ нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх иргэд Төрийн ордны баруун талд байрлалтай Улсын нэгдсэн төв эмнэлгийн Амбулатори 2-ыг зориод очиход найрсаг, тохилог орчин угтаж, хамгийн гол нь чанартай үйлчилгээг үзүүлж байна.

 

 

 

 

 

Эх сурвалж: Chuhal.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөөж гаргаачээ, айлын гэрт хууль бусаар дээрэм хийж орж ирсэн 1-р эмнэлэгийнхэн төрхөмдөө буцах хэрэгтэй. ТТАХНЭ
2016-08-11
зочин:
4жил ашигласан бол хичнээн олон хүний амь нас аврагдаж олон хүн гадагшаа явж зовохгүй байсан ард түмний эрүүл мэндийг уландаа гишгээд шорон л хэрэгтэй гээд байсан одоо эвдэлсэн аппратуудыг төлүүлээч энгийн хүн эвдэлсэн бол аль хэдийн шоронд хийсэндээ
2016-08-10
Kh:
Daatgaliin mungiig emneleg burt davharduulj olgoh yosgui l dee, bas 13a mayagtiig shaardlagatai hund l uguh yostoi, asuudalgui shuud avah yosgui
2016-08-10
SBD iinl irgen:
Terbumtan Temuujin chi songuuliin ueer yu gej saihan yrij b.laa teren shigee naad emnelegiinhee evdsen hohirliig tuluuch hun ym bol
2016-08-10
SBD iinl irgen:
Terbumtan Temuujin chi songuuliin ueer yu gej saihan yrij b.laa teren shigee naad emnelegiinhee evdsen hohirliig tuluuch hun ym bol
2016-08-10
mongol irgen:
Temuujingees buh garsan hohirliig garguulah heregtei. Turuus tursun terbumtand yu baihav1l hadgalamjiih n mungu bailguo
2016-08-10
зочин:
Тэнгис кинотеатрын хойно байрлалтай, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
2016-08-10
Иргэн:
муу хөгийн Тэмүүжин новшроогүй бол 4 жилийн өмнө орчих байсан юм
2016-08-10
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-08-10