Энн Хэтэуэй: Таргалах ичих зүйл биш
2016-08-10

 

Холливуудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй хүүхэд төрүүлээд таргалсан эмэгтэйчүүдийг сэтгэлээр унахгүй байхыг зөвлөсөн талаар  “www.longroom.com” мэдээллээ.

 

Тэрбээр инстаграм хуудастаа жирэмсэн болохоосоо өмнө өмсч байсан өмднийхөө зургийг нийтлээд “Жирэмсэн үедээ эмэгтэй хүн таргалдаг нь ичиж зовмоор зүйл биш. Дараа нь турах гэж үйлээ үздэг. Байгаагаараа байх шиг сайхан зүйл үгүй. Багтахгүй болсон өмдөө богино өмд болгоод өмсчихөд л болно. Хүний биеийн галбир байнга өөрчлөгдөж байдаг. Бие гэдэг чинь амьд зүйл шүү дээ. Турж, таргалах нь хэвийн үзэгдэл. Үнэнийг хэлэхэд бид эргээд л турчихсан” гэж бичжээ.

 

Уг зураг ганцхан цагийн дотор 100 мянган лайк цуглуулсан байна. Жүжигчин бүсгүй өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний амаржиж, хүүтэй болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин