“Рио 2016”: Сонин сайхан
2016-08-11

“Рио”-гийн олимп амжилттай үргэлжиж байна.

 

Гэрлэх санал тавив

 

 

Эмэгтэйтэйчүүдийн регбийн шагнал гардуулах үйл ажиллагаа дууссаны Маржориа Инай гэх сайн дурын эмэгтэй ажилтан Бразилын эмэгтэй шигшээ багийн тамирчин Аясадоро Серуллад гэрлэх санал тавьсан нь олны анхаарлыг татжээ. Хос үерхээд хоёр жил болжээ.

 

Каприогийн ихэр

 

 

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Леонардо Де Каприотой тун адилхан эр “Рио”-гийн олимпт оролцож байна. АНУ-ын эрэгтэйчүүдийн байт харвааны тамирчин Бради Эллисоныг иргэд “Каприо” хэмээн андуурчээ.

 

Загасан хүн нууцаа дэлгэв

 

 

“Рио”-гийн олимпоос усанд сэлэлтийн төрөлд гурван алтан медаль хүртээд буй АНУ-ын нэрт тамирчин Майкл Фелпс хоёр өдрийн өмнө нууцаа дэлгэсэн юм. Тэрбээр медалийн төлөө сэлэхээр цэнгэлдэхэд орж ирэхдээ бумба тавиулсан байжээ. Иргэд “Фелпс хурдан байдаг нь бумбатай холбоотой” хэмээн ярьцгаасан байна.

 

Хөлөө хугалав

 

 

Олимпийн үеэр тамирчид бэртэж, гэмтэл авах нь хэвийн үзэгдэл боловч хөлөө хугалсан тохиолдол бараг байдаггүй юм. Олимпийн гурав дахь гимнастикийн төрөлд өрсөлдсөн Францын тамирчин С.Сайдад тэмцээнд оролцож байх үеэр хөлөө хугалсан билээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа “Би зүгээрээ” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин