Майкл Фелпс: Хүү минь надаар бахархаж байгаа байх
2016-08-11

АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

 

 

-“Рио”-гийн олимп эхлээд нэг долоо хоноогүй байхад та гурван алтан медалийн эзэн боллоо. Та амжилтаараа бахархаж байгаа биз дээ?

 

-Мэдээж хэрэг бахархаж байна. Америк орон, гэр бүл, нэг баг болсон тамирчдаараа бахархаж байна. Би ялалт байгуулахын тулд тэмцээнд оролцдог. Би хүүхэд байхаасаа ялагдах дургүй нэгэн байсан.

 

-Оролцсон бүх төрөлдөө алтан медаль авах зорилго тавьсан уу?

 

-Би юуг ч амлаж чадахгүй. Би бусдын адил хүн. Би үргэлж ялалт байгуулж байгаагүй. Тиймээс би медалийн өнгийн талаар хэн нэгэнд амлалт өгмөөргүй байна. Зүгээр л чадах бүхнээ хийнэ.

 

-Та өмнө нь Лондонгийн олимпоп оролцоод зодог тайлахаа мэдэгдэж байсан. Гэхдээ та эргэн ирсэн?

 

-Амжилт гаргах цаг хугацаагаа ашиглахыг хүссэн.

 

 

-“Рио”-гийн олимп бол таны тав дахь олимп. Олимпиос хүртсэн таны медалийн тоо 25-д хүрлээ.  Эдгээр медалийн 21 нь алтан медаль.

 

-Сонсоход л сайхан мэдрэмж төрж байна. Тийм ээ би шаргуу хөдөлмөрлөж, өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ бүхэн үр дүнгээ үзүүлсэн байх.  Мэдээж хэрэг “ялалт байгуулана” гэх итгэлээр тэмцээнд оролцдог.

 

 

-Рио Де Жанейро хот танд таалагдаж байна уу?

 

-Тиймээ маш их таалагдаж байгаа. Би өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан. Энэ улсад өнгөрүүлсэн олон сайхан дурсамж надад бий.

 

-Та өнгөрсөн тавдугаар сарын 5-ны өдөр хүүтэй болсон. Хүү тань таныг дэмжихээр Рио хотноо ирсэн.

 

-Хүүгээ харах бүрдээ би баяр баясгаланг мэдэрдэг. Хүү минь надаар бахархаж байгаа байх. Тиймээс би илүү амжилт гарахыг мэрийдэг. Би хүүгийнхээ баатар болохыг хүсч байна.

 

 

-Хүүдээ зориулсан ирээдүйн төлөвлөгөө байна уу?

 

-Энэ талаар ярих хэтэрхий эрт байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
2016-08-12
Зочин:
1 алтан медаль авсан хүнийг бол олимпийн аварга, алтан медальтай л гэх байх, харин 20- оос олон алтан медаль авчихаад байгаа энэ Фелпсийг аугаа их тамирчин гэхээс өөр юу хэлэхэв дээ
2016-08-11
hehe:
teneg asuultand zov haruilt ogchee
2016-08-11