Виз хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэв
2016-08-11

 

Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд энэ сарын 8-ны шөнө Монгол Улсын иргэн О нь Е0820292 дугаарын гадаад паспортод 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.



Мөн өдөр манай улсын иргэн Н нь Е1325363 дугаарын паспортод Япон улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
zochin:
cheh elchingiin tsag avmaar baihiin.shagchidiin gart orchood hetsuu bainaa.400 € gj baina.arai dendenee holbogdoh gazaruud arga hemjee avmasriin.
2016-08-11