Кендал Женнер: Бурхан надад онцгой нэгнийг явуулах байх
2016-08-12

Реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендал Женнер “Vogue”  сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Дөнгөж 20 настай гэхэд нэлээн олон амжилтын эзэн болоод байгаа. Дүү Кулия Женнертэй хамтран гаргасан “Kendall and Kylie” хувцасны брэнд олон охидыг байлдан дагуулсаар. Мөн таны оролцоогүй загварын шоу байхгүй. Та хамгийн тансаг брэндүүдтэй гэрээ байгуулан, тус брэндийг төлөөлөн загварын тайзнаа алхаж байна?

 

-Тиймээ гайхалтай мэдрэмж төрж байна. Амжилтаа ахиулах бол миний зорилго. Би эргэж харахыг хүсэхгүй байна. Зөвхөн урагшлахыг хүсч байна. Гэр бүлийнхээ хөдөлмөрөөр бий болгосон энэ сайхан амжилтыг баллахгүй байхыг хичээж, зорьж явна.

 

-Кардашианы гэр бүл үнэхээр алдартай. Эгч нарынхаа дэмээр олны танил болсон ч таны гадаад төрх, бие галбир тань олон загвар зохион бүтээгч, олон брэндийн анхаарлыг татаж байгаа?

 

-Би их өндөр хүүхэд байсан. Намайг бага байхад анааш хэмээн дууддаг байсан. Тантай санал нэгдэж байна. Би эгч болон аав, ээжийнхээ дэмжлэгтэй энэ өндөрлөгт гарч ирсэн. Өнөөг хүртэл оршин тогтнож байгаа минь миний гадаад төрхтэй холбоотой байж магадгүй.

 

-Таны дүү саяхан дахин сүй тавьсан. Реппер Туга тэр хоёр нэг хэсэг тусдаа байсан?

 

-Тэдний харилцаа бидний анхаарлыг үргэлж татдаг. Дүүгээ баяртай байхад би дуртай. Тэднийг үргэлж хамтдаа байгаасайн хэмээн хүсдэг.

 

-Кулия танис хоёр насаар дүү. Гэхдээ эгчээсээ өмнө сүй тавьчихлаа. Та энэ бүхэнд заримдаа атаархдаг уу?

 

-Үгүй дээ.

 

 

-Та хэзээ найз залуутай болох вэ?

 

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ болох л байлгүй дээ. Бурхан надад онцгой нэгнийг явуулах байх.

 

-Та өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагсан “Victory’s secret” шоуны нэг хэсэг буюу сахиусан тэнгэр болсон?

 

-Сахиусан тэнгэр болох асуудал өнгөрсөн 2013 оноос эхлэлтэй. Би энэ онд сахиусан тэнгэр болохыг хүссэн ч бүтэн хоёр жилийн дараа хамтран ажиллах санал хүлээн авсан. Энэ шоуг гэр бүл минь үзсэн. Багаасаа л сахиусан тэнгэр болохыг хүсдэг байсан ч ийм хурдан мөрөөдөл минь биелнэ гэж бодоогүй.

 

-Гэхдээ та сахиусан тэнгэр болсон шоуны үеэр далавчгүй байсан?

 

-Тиймээ далавч зүүхийг хүссэн ч миний өмссөн дотуур хувцсууд далавчгүйгээр бүтсэн.  Мэдээж хэрэг дахин боломж олдвол томоос том далавч зүүгээд тайзан дээр алхах байх. Далавч минь хичнээн хүнд байсан ч би инээсээр байх болно.

 

-Дэлхийн шилдэг хувцас, загварын брэндүүд энэ оны шоунуудаа толилуулж байна. Та эдгээр шоу болгонд оролцож байгаа?

 

-Тиймээ. Би 14 настай байхдаа ирээдүйд хэн болохоо тодорхойлсон. “Би ирээдүйд олон улсад танигдсан загвар өмсөгч болно” хэмээн тэр үед өөртөө амлалт өгч билээ. Олон жилийн дадлага туршлага минь ачаа өгч байна.

 

-Та болон таны гэр бүл үргэлж л олны анхаарлыг татдаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

 

-Би багааасаа л олны өмнө өсөн торнисон. Би гэр бүлдээ хайртай. Биднийг хайрладаг хүмүүс бий гэдэгт итгэлтэй байна.

 

-Бодит амьдрал дээр танай гэр бүлийг харьцаа муутай гэдэг. Харин реалити шоуны үеэр л дотно мэт аашилдаг гэлцэх юм. Энэ үнэн үү?

 

-Чамд их хөрөнгө байсан ч гэр бүлийг худалдан авч болохгүй. Үнэн хэрэгтэй бидэнтэй холбоотой олон мянган мэдээлэл байдаг.

 

 

-Хэвлэлүүд дуучин Жастин Бибер та хоёрыг хайрын холбоотой хэмээн бичдэг. Энэ талаар?

 

-Яагаад биднийг холбоод байдгийг мэддэггүй. Би зүгээр л найзууд.

 

-Ирээдүйд хамт амьдрах нөхрөө ямар хүн байгаасай хэмээн хүсдэг вэ?

 

-Зүгээр л сэтгэл сайтай байхад л хангалттай. Намайг үргэлж баярлуулдаг. Миний хажууд үүрд байх нэгнийг.

 

-Энэ асуулт их эвгүй санагдаж магад. Өнгөрсөн онд таны аав хүйсээ солиулж, эмэгтэй хүн болсон?

 

-Мэдээж хэрэг аавыгаа алдах надад хэцүү байсан. Гэхдээ би аавынхаа сонголтыг хүндэтгэхээс өөр сонголт байгаагүй. Бид ганцхан амьдрах болно. Тиймээс энэ амьдралаас хүртэж болох бүхнийг хүртэх ёстой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
oliviastephen02:
I highly recommend this real spell caster for anyone in need of help to get their Ex Boyfriend/Girlfriend Back. I know a lot of you are in this situation right now, so I hope this will be of some help. I was heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com , His website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-12-06
Lesbi:
Gomo
2016-08-14
guest:
mourinho yu?
2016-08-12