“Рио 2016”: Алтан медалийн эзэд
2016-08-12

“Рио”-гийн олимп амжилттай үргэлжиж байна. Өнөөдөр аль улсын тамирчин алтан медаль хүртсэн талаарх мэдээллийг сонирхуулъя. 

 

Майкл Фелпс

 

 

АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс 200 метрийн усанд сэлэлтийн төрөлд ялалт байгуулсанаар алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр ийнхүү таван олимпоос 22 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн боллоо.

 

Фижи улс

 

 

Бүгд Найрамдах улс анх удаагаа олимпийн алтан медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн  регбигийн төрөлд улсаа төлөөлөн оролцсон тус улсын шигшээ баг Их Британийн багийг буулган авч, анхны алтан медалийн эх орондоо авчирчээ.

 

Симоне Манеул

 

 

АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Симоне Манеул  200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд ялалт байгуулсанаар олимпийн алтан медалийн эзэн боллоо. Өнгөт арьстай тамирчин усанд сэлэлтийн төрөлд анх удаагаа олимпийн аварга болж байна.

 

Симоне Билес

 

 

АНУ-ын уран гимнастикийн тамирчин Симоне Билес  19 насандаа олимпийн аварга боллоо.

 

Жейсон Кенни

 

 

Британийн дугуйн спортын тамирчин Жейсон Кенни ялалт байгуулж, олимпийн аварга болжээ.

 

Лора Тротт 

 

 

Жейсон Кеннигийн гэргий Британийн дугуйчин Лора Тротт мөн алтан медалийн эзэн болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин