”Би эдит пиаф байна” жүжгийг тоглоно
2016-08-13

 

Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016"  Олон улсын Моно жүжгийн фестивалийг энэ сарын 15-19-нд зохион байгуулах гэж байна.

 

Хоёр дахь  жилдээ зохион байгуулж буй уг фестивальд Монгол, Польш, Армени, ОХУ, Английн жүжигчид оролцох юм байна. Монгол улсаас  Олон Улсын Моно Жүжгийн Фестивалийн Гранпри шагналт УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцох юм. Тэрбээр "Би Эдит Пиаф байна" жүжгээ олны хүртээл болгох аж. Мөн Оросын Наталъя Носова, “Би-Нохой”, Полшийн жүжигчин Виолета Комар “Дива”, Армены Арам Ховханнисян “Үзэсгэлэнт Ара”,Английн Кэрил Свивт “Өгүүлэгч” уран бүтээлээр оролцоно.

 

Энэ сарын 15-нд 20.00 цагт тус наадмын нээлтийн арга хэмжээ болох бөгөөд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа жүжигчин СТА Ц.Баясгалангийн "Би эдит пиат байна" жүжгээ анхлан тоглох ажээ.

 

Эргэн сануулахад өнгөрсөн жилийн  уралдаанд Эрдэнэт хотын “Хөгжимт залуучуудын театр”-ын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу” жүжгээр, Уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл “Гётегийн Фауст” жүжгээс сэдэвлэсэн “Book” жүжгээр, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцсон. Үүнээс жүжигчин Б.Одгэрэл шүүгч нарын саналаар тэргүүн байрыг эзлэж, Олон улсын фестивалийг хааж тоглох эрхийг авч байсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hodoonii setguulch zailaa ,bichij bgaa yum aa med:
MALMALMALMALMALMALMALMALMAL
2016-08-14
Zochin:
Manaihan togloj barahuu.Neeh hachin um tavichaad l oorsdiigoo magtaad baidgiin.
2016-08-14
zochin:
Bayasgalan mongoliinhoo neriig undurt urguj mash tom shagnal avchihaad bhad yagaad gavyat tsoloo uguhgui bnaa chadaltai jujugchin shuu Amjilt!
2016-08-13
Зочин:
Фиап байхдаа яахав дээ, ха ха ха. Энэ хөдөөнийхөн дандаа П Ф хоёрыг сольж байх юм аа. Яахаараа ингэдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Анх сургуульд ороход нь буруу зааж өгдөг юм болов уу гэхээр хөдөөний бага ангийн багш нар бүгдээрээ тийм гэж үү. Нэг л үнэмшмээргүй
2016-08-13