Толгойн өвдөлтийг намдаах хялбар аргууд
2016-08-14

Америкийн www.wikihow.com сайт толгой өвдсөн үед эм уухгүйгээр хэрхэн эмчлэх аргаас нийтэлжээ.

 

Кофе

 

 

Шингэн дутагдсаны улмаас толгой өвддөг. Ажил, сургуульд байхад гэнэт толгой тань өвдөж эхэлбэл та халуун кофе уугаарай. 5-10 минутын дараа кофе таны тархийг амрааж, өвдөлтийг намдаана.

 

Зөгийн балтай цай

 

 

Гэрээсээ гарахаасаа өмнө зөгийн балтай ус ууж сураарай. Зөгийн бал таны тархийг амрахаасаа гадна өвдөлтөөс урьдчилан сэргийлэх болно.

 

Мөс

 

 

Хүчтэй хөдөлгөөн хийсний дараа тархи бага зэрэг хөдөлсний улмаас зулай хавдаж, толгой улмаар өвддөг. Энэ үед та хүйтэн мөсөөр жин тавиарай.

 

Лимон

 

 

Та өдөржингөө компьютерийн ард суудаг бол өдөрт 1-2 удаа лимонтой ус болон лимонтой цай уугаарай. Лимон таны тархийг амраахаас гадна компютерээс ялгаруулах хорт туяанаас таны арьсыг хамгаална.

 

Цагаан гаа

 

 

Цагаан гаа үрэвсэл дардаг учир толгойн өвдөлтийг намдаана.

 

Ногоон алим

 

 

Ногооны алимны сэнгэсэн үнэр таны толгойн өвдөлтийг намдаадаг аж. Та алимаа ханатлаа үнэртсэний дараа алимаа жижиглэж байгаад идээрэй.

 

Самар

 

 

Самарт агуулагддаг өвчин намдаах элементийн нөлөөгөөр толгойн өвдөлт 4-5 минутын дотор намдана.  Өдөрт 10-15 ширхэг идэхэд хангалттай. Хэт их оюуны ачаалалтай хүмүүс самар байнга хэрэглэх хэрэгтэй. Самар мөн  ой тогтоолтыг сайжруулдаг.

 

Луувангийн шүүс

 

 

Луувангийн шүүс ганцхан аягыг уусан байхад толгойн өвдөлт намдахаас гадна эрч хүч нэмдэг байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин