Д.Отгондалай хүрэл медаль хүртлээ
2016-08-15

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдсөн юм.

 

Боксын төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө  манай тамирчин Д.Отгондалай   Францын боксчин Софьян Үмиятай тулалдсан. Улмаар Францын боксчинд ялагдаж, "Рио 2016" олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ.

 

 Д.Отгондалай шүүлтэд сэтгэл дундуур байгаа илэрхийлж  "Монголын ард түмэн намайг яаж тоглосныг харсан байх аа" хэмээн уйлж байсан тухай манай улсаас Бразил улсад байрлан ажиллаж буй сэтгүүлч мэдээллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин